философи сонирхогч : Орчин үеийн философи

Орчин үеийн философи

20-р зууны философи нийгэм, төр, хувь хүний донсолгоотой, шинжлэх ухаан зэргийн статусын өөрчлөлттэй холбоо бүхий үйл явцыг тусгадаг болжээ. Тэдгээр донсолгоонд империализмын нийгэм-эдийн засгийн контроверз буюу маргаантай асуудал олон нийтийн нийгмийн үүсэн тогтолт, төр улс дахь үйл явцуудын үзэл сурталжуулалт, хуучин харилцаа, язгуур угсааны бөглүү байдлын эвдрэл, компютерийн үйлдвэрлэлийн хөгжилт, байгалийн шинжлэлийн, дараа нь шинжлэх ухаан-техникийн хувьсгал, харицааны хуучин хэлбэрийг халсан олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хөгжил "шинэ дунд анги" нийгмийн тавцан дээр гарсан явдал, шинжлэх ухаан ба техникийн хүчирхэг хөгжил зэргийг хамааруулах нь зүйтэй юм. Энэ бүх ертөнцийг үзэх үзэл, соёлд гүнзгий нөлөөлж, уран зураг, яруу найраг, хөгжим, шашныг шинэчлэх эрэл, философийн өөрчлөлтийг төрүүлсэн байна. Философи өөрөө онол-шинжилгээний шинжтэй байснаа соёлын өөрчлөгдсөн бэлэг тэмдгүүд, хүний ахуйн утга санааны асуултуудыг тусгах, утгыг нь илрүүлэх, тайлбарлах зорилготой ямар нэгэн бүтээл болж хувирах болжээ.

Онолын хэсэг

Философи нь танин мэдэхүй, харилцааны хэв яриа, арга хэрэгслүүдээр бодит шинжийг олдог. Үүний тодорхой жишээ бол өрнөдийн философийн үндсэн чиглэлүүд юм. Орчин үеийн философи нь:

  • Позитивизм
  • Неопозитивизм
  • Постпозивизм
  • Экзистенциализм
  • Прагматизм
  • Неотомизм
  • Психоанализ
  • Герменевтик зэрэг нь үндсэн чиглэлүүдтэй.

Шинэ цагийн үүсэн тогтнол, хөгжилд улс төрийн систем, шинжлэх ухаан, сүм хийд, урлаг, 20-р зууны хөгжил зэрэг нь нөлөөлсөн. Соёл уламжлалуудын хөгжил, харилцаа сүлжилдээ, 20-р зууны түүхэн тохироо болсон ард түмнүүдийн оюуны туршлагын харилцан баяжилт, түүний асуудлууд ба зөрчлүүд шинэ цагийн философийн хөгжилд мөн нэгэн адил ул мөрөө үлдээжээ. Шинэ цагийн философи Германы сонгодог философийн дараагаар бүрэлдэж тогтсон болохоор түүнийг сонгодог бус философи гэдэг.

Орчин үеийн өрнөдийн философийн сүүлчийн төлөөлөгч нь Л.Фейрбах байсан. Германы сонгодог философи нь марксизмын философийн онолын эх булаг болсон юм. Рационалист баримжлалтай, шинжлэх ухаан ба дэвшилд итгэх итгэлтэй сонгодог философийн уламжлалыг марксист философи үргэлжлүүлж сонгодог философийн хийсвэр, оюунаар үзэхүйг даван туулсан цоо шинэ сургааль болж бүрэлдсэн юм.

Марксизмын философийн зэрэгцээ сонгодог бус философийн марксист бус урсгалууд төлөвшжээ. Сциентист болон сциентист бус элдэв урсгалууд үүссэн юм. Сциентист урсгалын хувьд сонгодог уламжлалаас тасрах нь философи-ертөнцийг үзэхүй асуудлуудыг үгүйгэхтэй, философийг тусгаар шинжлэх ухаанаар орлуулах оролдлоготой холбоотой бол сциентист бус урсгал нь иррационализмаар, оюун сэхээний шүүмжлэлээр тодорхойлогдоно. Үүний зэрэгцээ философийн зарим сургуультан "Кантын зүг ухраад" , "Гегелийн зүг ухраад" гэх мэтээр лоозон тавьж сонгодог философийн уламжлалыг хадгалах эрмэлзэлтэй байв. Орчин үеийн Өрнөдийн философид неотизм, персионализм гэх мэр шашны философийн сургаалиуд томоохон байр суурь эзэлдэг.

20-р зууны дунд үеэс нийгэм байгаль хоёрын харилцан үйлчлэлийн асуудлыг, орчин үеийн иргэншлийн хөгжих зам, үр дүнг ухаарах сонирхол философичдийн дунд нэмэгджээ.

19-р зууны хоёрдугаар хагас, 20-р зууны өрнөдийн философи бүхэлдээ янз бүрийн урсгаль сургуультан, баримтлал, асуудал, аргуудын олон янз байдал юм. Одоо орчин үеийн философийн үндсэн чиглэлүүдийн заримыг тодруулъя.

Позитивизм

Позитивизм бол 19-р зууны 2-р хагас, 20-р зууны өрнөдийн философийн өргөн дэлгэрсэн урсгал бөгөөд хөгжих явцдаа гурван хэлбэр дамжсан нь Конт-Спенсер-Миллийн позитивизм, эмпериокритизм (махизм) буюу Мах, Авенариус нарын сургааль, мөн "логик атомизм", "логик эмпиризм", "логик семантик", "аналитик философи" зэрэг сургуультныг багтаасан неопозитивизм юм. Позитивизм өөрийгөө "шинжлэх ухааны филосософи" буюу "шинжлэх ухаанч философи" гэж зарладаг. Аливаа шинжлэх ухаан тухайн үедээ гайхамшигтай амжилт олж, физиктэй адилхан зарчмуудын үндсэн дээр зохион байгуулагдсан гэдэгт позитивизмийн гол үзэл санаа оршдог. Шинжлэх ухаанууд ашиг хонжоо эрэлхийлсэн оюун дүгнэлтүүдэд биш, харин туршлагын "позитив мэдлэгт" тулгуурлаж байх ёстой. Үүнээс ургуулан тодорхой шинжлэх ухаан хөгжихийн хэрээр тодорхой шинжлэх ухаануудад дэлгэрсэн мэдлэг болон философийн шаардлага үгүй болж, түүний судалдаг зүйл утгаа алдана гэсэн дүгнэлт гаргасан. Поситивизм 19-р зууны дунд үе 20-р зууны эхэнд маш эрчимтэй хөгжсөн. Дээрх үзэл санааг байгалийн шинжээчид янз бүрийн хувибараар дэлгэрүүлсэн байна. Философи эрэл хайгуулынхаа үндсэн дээр Э.Мах, В.Гейзэнберг мэтийн алдарт физикчдийг тодруулжээ. Энэ мэтээр олон судлаачдын нэрийг дурдаж болох юм. Ийнхүү позитивизм эцсийн эцэст философийг практикийн буюу хэрэглээний асуудал руу чиглүүлэхийг илүүтэй чухалчлах болсныг тэмдэглэх нь зүйтэй Позитивизмийг 4 үе шатанд хуваадаг.

  1. Сонгодог позитивизм
  2. Эмпириокритицизм /механизм/
  3. Неопозитивизм
  4. Постпозитивизм

19-р зууны дундуур нийгмийн амьдралд шинжлэх ухааны роль өсч нэмэгдснээр позитивизм бий болсон.

Энэ урсгалыг үндэслэгч францын философич Огюст Конт (1798/1786/-1857) юм. Конт "позитивизм" гэдэг нэр томъёог анх гаргасан. Тэрээр "метафизик" буюу оюунаар үзэхүй, мэдлэгийн хийсвэр маяг дээр тулгуурласан уламжлалт философи шинжлэх ухааны хөгжлөөр дэвшсэн асуултад хариулж чадахгүй гэж үзсэн. Энэ санаа нь мэдлэг хөгжих гурван шатны тухай Кантын сургааль дээр тулгуурлажээ. Энэ нь шашин ноёрхсон үзэгдлүүдийг ер бусын амьтдын үйл ажиллагаагаар тайлбарладаг бурхан судлалын (теологийн) шат, эдгээрийг бодвол бурхан судлал ба метафизикээс татгалзсан позитив буюу зохистой шинжлэх ухаан ноёрхсон, бүх үзэгдлийг шинжлэх ухаанаар тайлбардадаг дээд, эцсийн позитив шат эдгээр болно. Конт түүний эмпиризм (хүртэн мэдрэх, туршлага 2-г танин мэдэхүйн ганц эх үүсвэр гэдэг үзэл), мистицизм (агийн ёс буюу ид шидийн хүчинд итгэх үзэл) 2-н хоорндын дундач шугам гэж үзсэн. Контын үзлээр турлага дээр тулгуурласан эмпирик шинжлэх ухааны хүчээр, зохистой мэдлэг олж болно гэж үзсэн. Иймд философид өөрийн судлагдахуун байхгүй юм. Түүний зорилго нь тусгаар шинжлэх ухаануудын ололтыг нэгтгэн дүгнэхээр хязгаарлагдана.

Контын сургааль уламжлалт философиос, юуны өмнө хийсвэр, оюунаар үзэхүй зохимжтой, өөрийг бусад шинжлэх ухааны дээр тавьдаг германы идиалист философийн системээс тасарсныг харуулж байлаа. Энэ бол "метафизикийн" гэж нэрлэдэг, философийн үндсэн асуудлуудыг "шинжлэх ухаанаас өмнөх" төсөөлөл гэж позитивчид үздэг байсан гэсэн үг юм. Хэдийгээр Конт францын Соён гэгээрүүлэгчдийн уламжлалыг үргэлжлүүлж байсан боловч шинжлэх ухаан зогсолтгүй хөгжих чадвартайд, мөн шинжлэх ухааны сэтгэхүйн үр ашигтайд бат итгэж байсан бөгөөд шалтгаант чанарын ойлголтыг үзэгдлүүдийн дэс дарааллын тухай төсөөллөөр орлуулж шалтгааныг судлах нь утгагүй дээд гээд үзэгдлүүдийн мөн чанарыг танин мэдэх бололцоог Юм, Кант нарын нэгэн адил үгүйсгэсэн байв.

Контын позитивизмд материалист үндэслэлүүд байсан юм. Тэрбээр гадаад ертөнцийн оршин байгааг үгүйсгээгүй ба юмсыг, тэдгээрийн хоорондох холбоог судлахад тулгуурлан шинжлэх ухааныг ангилах санаа нь үр дүн нь юм. Үүний зэрэгцээ, тэрээр шинжлэх ухааны танин мэдэхүйг үзэгдлүүдийн хүрээгээр хязгаарлаж агностицизмээрээ онцлог сургааль бий болгожээ.

19-р зууны хоёрдугаар хагаст позитивизм нэг нөлөө бүхий сургааль болсон бөгөөд О.Контын сургаалийг баримтлагч Ж.С.Милль (1806-1873) Г.Спенсер (1830/1820/-1903) нар бүтээл туурвилдаа хөгжүүлжээ. 19-р зууны эцсээр физикт хямрал гарсантай холбогдон позитивизмийн хоёрдахь хэлбэр үүссэн юм. Энэ хямрал нь материйн тогтцын тухай хуучин төсөөллийг өөрчлөхөд, мөн зарим эрдэмтдийг материализмаас татгалзахад хүргэсэн хэд хэдэн том нээлтээс (электроныг, мөн цацраг идэвхт үзэгдлийг нээснээс) үүджээ. "Хоёрдахь позитивизм" нь австрийн физикч, философич Эрнст Махын (1838-1916) үндэслэсэн махизм ба Швейцарын философич Рихард Авенариусын (1843-1896) эмпириокритицизмийг (туршлагын шүүмжлэлийг) нэгтгэж байв. Эдгээр сургааль төсөөтэй учир махизм буюу эмпириокритицизм гэдэг ерөнхий нэрээр нэгтгэж заншжээ. Контын позитивизмийг бодвол махизм нь Берклийн субъектив идиализмыг сэргээж материализмын зүйлээс бүрмөсөн тасарчээ. "Сэтгэхүйг хэмнэх" зарчмыг Мах шинжлэх ухааны танин мэдэхүйн үндсэн зарчим гэж тунхаглажээ. Ийм зарчмыг Авенариус "хүчний хамгийн бага зарцуулалт" гэж нэрлэсэн юм.

Махистууд "хөдөлгөөн", "орон", "цаг", "шалтгаацал", "зайлшгүй" зэрэг ойлголтыг хүнээс ангид утгагүй, ингэхлээр объектив агуулгагүй, сэтгэхүйн бүтээгдэхүүн гэж үзэж байв. "Хэмнэж", эсвэл "хамгийн бага зарцуулалтаар" сэтгэнэ гэдэг бол үзэгдлийг тайлбарлах бус, харин бүртгэн өгүүлнэ гэсэн үг юм.

Мах материализм ба идиализмын өрөөсгөлөөс чөлөөтэй шинжлэх ухааны философи бий болгох гэж эрмэлзэхдээ "ертөнцийг саармаг элемент" гэсэн ойлголт гаргажээ. Ийм элемент физикийн ч биш, сэтгэцийн ч би, харин "саармаг" юм.

Махистууд болон эмпириокритикүүд "хуурмаг" асуудал бүхий метафизиктэй тэмцсээр юмсын мөн чанарыг танин мэдэх бололцоог төдийгүй, мөн юмсын объектив оршин ахуйг үгүйсгэхэд хүрчээ.

Неопозитивизмын буюу гуравдахь позитивизм нь 20-р зууны хориод оны үед европод бүрэлджээ. 40-50-иад оны үед философийн энэ урсгал АНУ-д өргөн дэлгэрсэн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед түүний олонхи төлөөлөгчид тэнд шилжин нутагласан байлаа.

Английн философич, логикч, математикч Берран Рассел (1872-1970), австрын философич, логигч Людвиг Витгенштейн (1889-1951) нар неопозитивч үзэл санаа бүрэлдэхэд ихээхэн нөлөөлсөн юм.

Рассел математикийн ойлголтуудад логик задлан шинжлэлийн аргыг хэрэглэж, түүний үр ашигтайг ойлгоод энэ аргыг хэрэглэж, түүний үр ашигтайг ойлгоод энэ аргыг мэдлэгийн аль салбарт, мөн үүнл философийн асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэж болох юм гэсэн дүгнэлт хийжээ. Логикийг философийн асуудлууд аяндаа логикийн асуудалд хүрнэ гэж тэр үзсэн.

Рассел, Витгенштейн нар логик төгс, шижлэх ухааны хэл зохиох зорилго тавьж онолоо "логик атомизм" гэж нэрлэсэн юм. Энэ нь зохиомол, хэлбэржүүлсэн хэл зохиох, символын логик хөгжүүлэхэд үр ашигтай болсон бөгөөд неопозитивчид энэ салбарт ихээхэн амжилт олжээ. Үүний зэрэгцээ сэтгэхүйн энгийн нэгжүүдийг "атомлиг" өгүүбэрийг ахуйн нэн энгийн нэгжийг, "атомлиг" барилгын илрэл гэж үзээд Рассел, Витгенштейн нар бодит ертөнцийн судалгааг логик анхдагч элеентээс бүтсэн сэтгэхүйн судалгаагаар сольжээ. Ийнхүү онтологийн логик болгосон байна.

Рассел, Витгенштейн нарын үзлийг Рудольф Карнап (1891-1970) хөгжүүлж өгүүлбэрийн ангилал гаргахдаа 3н анги болгож хуваасан нь утгагүй, шинжлэх ухааны үүднээс ухаараагүй (шинжлэх ухааны) өгүүлбэрүүд юм. нэгдэх ангид зөвхөн гадаад шинжээр нь ийм гэж үзэж болох өгүүлбэрийг оруулжээ. Карнапын жишээгээр: "Саран дөрвөлжнөөр үржүүлнэ". Хоёрдахь ангид философийн бүх өгүүлбэрийг оруулжээ. Яагаад гэвэл тэр нь эсвэл шалгагдахгүй, эсвэл бүтцэд нь ("абсолют", "субстанцлаг" г.м) "хуурмаг ойлголтууд байдаг, эсвэл дедукцийн арга нь шалгагдахгүй. Гагцхүү 3-р ангид багтаж буй нь шинжлэх ухааны өгүүлбэр юм.

Хэрэв Рассел, Виткенштейн нар өгүүлбэр ба баримтын хоорондын харилцааг авч үзсэн бол Карнап "атомлиг баримт", "дан объект" "ертөнцийн элемент" гэх мэт ойлголтыг "байж болшгүй метафизик" гэж нэрлээд, шинжлэх ухааны логик бол шинжлэх ухааны логик өгүүлбэр зүй учраас философи нь хэл болон түүний өгүүлбэр зүйн логик задлан шинжлэл хийх ёстой гэж түүний зорилгыг хязгаарласан байна. Ингэхлээр философийг хэл шинжлэлийн онол, үг болон өгүүлбэрийн утгаас үл хамаарах формал дүрмийн эмхтгэл болгожээ. Неопозитивчид цаашдаа өгүүлбэр зүйн хандлага хязгаарлагдмалыг ойлгоод хэлний үг зүйн задлан шинжлэл зайлшгүй гэсэн дүгнэлт хийжээ. Ийнхүү "логик утга зүй"гэдэг чиглэл бүрэлджээ.

Утга зүйн асуудлууд философид чухал үүрэг гүйцнтгэдэг бөгөөд хэлний мөн чанар, чиг үүргийг тодруулах, сэтгэхүйтэй хэрхэн холбогдох, танин мэдэхүйд ямар үүрэг гүйцэтгэдэг тухай асуудлыг тодруулах ач холбогдолтой. Логик өгүүлбэр зүйчид танин мэдэхүй ба харилцамжид хэлний гүйцэтгэх үүргийг, мөн үүнтэй холбогдож хийсвэр сэтгэхүйн уг чанар, хийсвэрлэлийн түвшин зэрэг гносеологийн асуудлыг, тэрчлэн социологийн асуудлыг судлаад философийн уламжлалт асуудлуудыг сэргээжээ. Тэдний судалгаа хэл шинжлэл ба символын (матетатик) логикийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэжээ. Гэвч логик өгүүлбэр зүйд философийн уламжлалт асуудлуудыг неопозитивизмын байр сууринаас тавьж, шийдвэрлэж байлаа. өөрөөр хэлбэл ертөнцийг бус, харин ертөнцийн тухай сэтгэхүйг судлах болжээ. Объектив бодит байдал нь субъектийн тайлбараас хараат байна. Ингэхээр объектив ертөнц танин мэдэхүйн гадна үлдэж байна.

Логик позитивизмийн нэгэн үндсн зарчим нь үнэнийг шалгах зарчим (верификаци-verus-үнэн, fasio-хийх) юм. энэ зарчим ёсоор бол өггүлбэрийн үнэний ба утгатайн шалгуур нь түүнийг мэдрэхүй туршлагын баримттай, дан бөгөөд найдвартай ("атомлиг") баримтын хослолтой харьцуулах явдал юм. Нэгэнт энэ шалгуур гагцхүү мэдрэлээр шалгах өгүүлбэрт холбогдох тул философийн үндэслэлүүдийн тухай ярихгүй юм гэхэд шинжлэх ухааны аливаа мэдлэгийн суурь болдог шинжлэх ухааны хууль, ерөнхий үндэслэлүүдбатлагдалгүй үлдэх болно. Мөн өнгөрсөн ба ирээдүйн тухай бүх хэллэг батлагдалгүй үлдэх болно.

Неопозитивчид шалгах зарчмыг шалгагдах зарчмаар сольж энэ бэрхшээлийг давах гэж оролдсон юм. Гэвч энэ нь неопозитивизмыг субъективизмээс аварч чадсангүй.

50-60-аад оны үед неопозитивизм өрнүүн хөгжсөн боловч 50-аад оны үеэс "неопозитивизм" гэдэг ойлголт "аналитик философи" гэдэг ойлголтоор солигдож эхэлсэн бөгөөд тэр нь Рассел-Витгенштейний "логик атомизм", Карнапын "логик позитивизм" зэрэг неопозитивизмын чиглэлийг хамаарч байв. Аналитик философид ман постпозитивизмыг багтаадаг байна. Үүний үндсийг английн философич, логикч, социологич Карл Поппер (1924-1994) тавьсан бөгөөд тэрвээр гуйвуулах зарчим, мөн түүнд тулгуурласан шүүмжлэлт рационализмын үзэл баримтлалыг дэвшүүлжээ. Поппер позитивчдын шалгах зарчимд сөргүүлэн гуйвуулгын (falsus-худал, fasio-хийх) Зарчмыг дэвшүүлсэн юм. попперийн үзлээр, шинжлэх ухааны онолыг бүх баримтад тохируулж болохгүй, өөрт тохирохгүй баримтыг орхиж болно. Онол хэдий чинээ олон баримтыг няцааж гуйвуулж байна вэ төдий чинээ үнэн байа болно.

Постпозитивчид судалгааны салбараа үлэмж өргөтгөж шинжлэх ухааны онолын үнэнд төстэй тухай, түүний хэмжигдэх тухай зэрэг чухал асуудлуудыг авч үзсэн. Шинжлэх ухааны өөр өөр онол баримтлагчдын хооронд харилцамжийн асуудлаар хийсэн маргаан ойлгоцын асуудлыг судлахад неопозитивчдыг хүргэсэн бөгөөд энэ нь аналитик философийг герменевтиктэй ойрхон болгож байгаа юм.

Прагматизм

Прагматизм гэдэг нь pragma үйл хэрэг гэсэн утгатай грек үгнээс гаралтай. 19-р зууны 70-аад онд анх биеэ даасан урсгалын хувьд АНУ-д үүссэн гэж үздэг. Энэ чиглэлийн үндсийг америкийн философич, логикч, математикч Чарлз Пирс (1839-1914) "прагматик дүрэм" буюу зарчим дэвшүүлсэн боловч 20 шахам жил бараг анхаарагдаагүй. Ойлголтын объектын бүрэн ойлголт мөн. Пирс "Бидний үзэл санааг хэрхэн тодорхой болгох вэ" гэсэн өгүүлэлдээ, ямар нэгэн юмны тухай бодол санаагаа бүрэн тодорхой болгохын тулд уг юманд практикийн ямар нэг үр дагавар байгааг, түүнээс ямар сэрэл авах вэ гэдгийг авч үзэх ёстой. Тэр үр дагаврын тухай бидний төсөөлөл нь уг юмны тухайд бипний тодруулж болох бүхэн юм гэж бичжээ. Пирсийн үзлээр, танин мэдэхийн зорилго бол объектив үнэн мэдлэг олж авах нь бус, харин хүний үйл ажлыг хүндрүүлдэг эргэлзээг давах, үйл ажлын жинхэнэ дүрэм болсон "тогтвортой итгэлд" шилжих явдал юм. Гэвч америкийн прагматизмийн томоохон төлөөлөгч Уильям Жемсийн (1842-1910) зохиол бүтээлийн ачаар 19-р зууны 90-д оны үед прагматизм маш их алдаршсан. Учир нь Жемс Пирсийн үзлийг сэргээн рөгжүүлж, илүү хялбаршуулан нийтийн хүрээлэлтэй болгожээ. Тэрээр "радикал эмпиризмийн" үзэл баримтлал дэвшүүлсэн нь туршлага ба бодит чанарыг адилтгажээ. Бодит байдал бол санамсаргүй үйл явцын холимог, "олон уургальч орчлон" юм. түүний адил туршлага нь ухамсрын адил тэгш байдлын хувьд сэрэл, сэтгэлийн хөдөлгөөн, зүүд, харааны ба сонсголын хий үзэгдэл, шашны ба спирит сэтгэцийг багтаана. Ингэхлээр туршлагыг махизмын янзаар "саармаг" нэгэн мэт үзэж байна. Энэ нь танин мэдэгч субъектын ухамсрын байдал, мөн танин мэдэгдэгч объект юм.

Үнэний тухай асуудал прагматизмд гол болдог. Прагматизм үнэнийг ашиг тустай, практик амжилттай адилтгаснаар түүнийг объектив агуулгаас нь салгажээ. Үзэл санаа бодит байдаотай бус, хрин үйл ажлын амжилттай тохирно.

20-р зууны 20-30-аад оны үед прагматизмын гол үзэл санаа Джон Дьюин (1859-1952) инструментализмд цааш хөгжсөн юм. Дьюи "асуудалт нөхцөл байдлын" тухай сургаальда эргэлзээг давах, итгэлд шилжих Пирсийн үзлийг хөгжүүлжээ. Энэ нь тодорхой бус, бэрхшээлтэй байдал бөгөөд сэтгэхүйн ачаар л давна. Сэтгэхүйн үндсэн, цор ганц зорилго нь тодорхой бус ("асуудалт") нөхцөл байдлыг тодорхой болгоход, ингэхдээ тухайннөхцөлд үлэмж ашигтай багаж хэрэгслийг (instrumentum), үүнд ойлголт, онолыг ашиглахад оршино.

Асуудалт нөхцөл байдлыг инструментизм хүнд тохиолддог объектив нөхцөлийн хувьд бус, харин объектив нөхцөл байдлаас үл хамаарах, хүний субъектив байдал, дотоод эргэлзээ гэж тайлбарлана. Ойлголт, онол бол танин мэдэх үүрэг гүйцэтгэж буй оюуны хэрэгсэл биш, зөвхөн "асуудалт нөхцөл байдлаас" гарахад хэрэглэх багаж зэвсэг юм. Дьюи прагматизмийг анх системчилсэн бөгөөд энэ үзэл гь 20-р зуунд Европ, Хятадад дэлгэрчээ.

Асуудалт нөхцөл байдлыг инструментизм хүнд тохиолддог объектив нөхцөл байдлаас үл хамаарах, хүний субъектив байдал, дотоод эргэлзээ гэж тайлбарлана. Ойлголт, онол бол танин мэдэх үүрэг гүйцэтгэж буй оюуны хэрэгсэл биш, зөвхөн "асуудалт нөхцөл байдлаа" гарахад хэрэглэх багаж зэвсэг юм.

Философийн хийсвэл ойлголтоос газарт бууж, түүний амьдралын утга учрыг хайн олох нь чухал гэж прагматистууд баталдаг. Практик чиглэлтэй онолыг (хийсвэр бус) америкчууд ихэд сонирхоно. Шинжлэх ухаан онол,нийгмийн сургааль, ёс суртахууны зарчимд хандахдаа багаж зэмсэг (инструменталь) мэтээр ашиглах нь зорилгодоо хүрэхэд ашиг тустай тул зохимжтойн үүднээс хандах учиртай. Ашигтай, амжилтад хүргэж буй бүхэн (эсвэл тэр зүйл) үнэн юм гэж тэр үздэг.

Дьюи Жемсийн адил үнэнийг ашигтай адилтгаад хэрэв үзэл санаа амжилтын "багаж" болж байвал үнэн байна гэжээ. Прагматизмийн үзэл санаа олон жилийн турш АНУ-д ихэд дэлгэрч шинжлэх ухаан, эрх зүй, улс төр, боловсролд үлэмж их нөлөөлжээ. 20-р зууны эхээр америкийн прагматизм Англид (Ф.Шиллер) Баруун европын бусад зарим оронд, гэрчлэн Азийн зарим нэгэн оронд, тухайлбал Хятадад нэвтэрчээ. Дэлхийн 2-р дайнаас хойш энэ урсгал ихээхэн нөлөө бүхий урсгал хэвээр байна. Орчин үеийн прагматизмын томоохон төлөөлөгч нь америкийн философич Ричирд Рорти юм. тэрвээр прагматик геменевтикийн нэгэн хувилбарыг боловсруулжээ. Ч.Пирс: Ойлголтын ач холбогдлыг онон тогтох аргыг прагматизм гэж үзнэ. У.Джемс: прагматизм бол "зөвхөн арга"

Дьюи: Инструментализм бол шинжлэх ухааны универсаль арга. Аливаа болзошгүй нөхцөл байдалд асуудал шиидэх төдийгүй, хүмүүсийн бүх амьдралын шинжлэх ухааны үндэстэй шийдэх ара хэмээн үзжээ.

Үнэний тухай үзэл нь: Пирсийн хувьд үнэн бол эргэлзээгүй автахгүй сүсэглэл. Үнэн бол бидний баттай итгэж, сүслэж буй тэр зүйл мөн. Үнэн бэлэн байдлаар шууд төрж гарахгүй, үлэмж урт хугацааны эрэл хайгуулын үр дүн мөн. Пирсийнхээр шинжлэх ухааны танин мэдэхүй бол өөрийгөө засварлаж байдаг үйлийг баримтаар шалгах ба саналыг шүүмжлэн задлах нь эргэлзлэлээс ангижирсан ерөнхий дүгнэлт буюу итгэлийг төрүүлэхэд гарцаагүй хүргэнэ. Шинжлэх ухаан нь эрдэмтдийн хүч чармайлтаар эцсийн эцэст бүх алдаа ба төөрөгдлийг даван туулж, аливаа асуудлыг шийдвэрлэх чадвартай. Үнэн бол "эцсийн албадмал итгэл сүсэглэл мөн". "судалгаа хийж байгаа хүмүүсийн эцсийн зохицолыг олж авах тэрхүү санаа бол бидний үнэн гэдгээр ойлгоод байгаа тэр зүйл мөн" гэж Пирс бичжээ.

У.Джемс: Хүний ухамсар нь ямарч хэлбэрээр илэрч байлаа гэсэн бодьгалийн зорилгод тохирох сонголтод чиглэсэн ялгавартай хандах идэвхт үйл мөн. Бодьгалийн ухамсар бол "зорилгын төлөө тэмцэгч" мөн. Түүний танин мэдэх чадвар нь баримтуудыг ялган салгах замаар зорилгодоо л үйлчилнэ. Мөн тэрээр материализм хүнийг ганцаардуулна, эрх чөлөөнөөс бүрэн хагацсан ухамсар бүхий автомат болгон хуьиргана гээд "энэхүү төгсгөлийн сүйрэл, эцсийн эмгэнэлт явдал бол одоогоор ойлгогдож буй шинжлэх ухааны материализмын салшгүй шинж тэмдэг мөн." Энэ ертөнцөд зөвхөн нэг л анхдагчбуюу матери байна. Энэ нь өөртөө бүхнийг багтаана. Энэ "бодис" бол цэвэр туршлага мөн. Субъектив ба объектив, идеал ба материал гэдэг бол туршлагын доторх цэвэр нөхцөлт, функциональ утгатай байна. Үнэн бол ашигтай. Ашигтай бол үнэн. Прагматизмын ёс суртахууны нэгэн чухал номлол бол "өөртөө олж байгаа бүхэн" ашиг орлого өгч байгаа бүхнийг хийхийг зөвшөөрөхөд оршино. Хүний амьдрал түүний эрч хүч, санаа зоригоос хамаарна. Хүн бүхэн бололцоот хэрэгслээрээ аз жаргалыг олж авч болно.

Инструментализм

Байх оршихуй гэдэг бол шинжлэх ухааны судалгааны объект болж байхыг хэлнэ. Сэтгэхүйн үүрэг нь тодорхойгүй байдлыг тодорхой шийдвэрлэгдсэн байдал болж хувиргахад оршино. Эвтэйн зохистойн хүчээр ашиглагдаж байгаа нь инслументууд мөн. Шинжлэх ухаан бол авдраар дүүрэн багаж хэрэгсэл, түүнээс зөвхөн хэрэгтэйгий нь сонгож авах нь чухал. Судалгааны ерөнхий схем буюу инструменталь арга нь 5 үе шаттай.

  1. Бэрхийг мэдрэхүй
  2. Шийдвэрлэх асуудлаа сэнхрэхүй
  3. Түүнийг томъёолох
  4. Шийдвэрлэх үзэл санаагаа туршлагын үр дагаварыг гаргах хүртэл өрнүүлэх
  5. баримжаалж буй шийдэл буюу таамналаа ажиглалт ба туршлагаар шалгах болно.

Үе шат бүхэнд оюуны идэвхтэй оролцоог шаардана. үе шат бүхний үйлдэл нь ухаарагдсан, эрэгцүүлэн байх ёстой.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
мааги (зочин)

баярлалаа

зочин (зочин)

их мэдээлэлтэй боллоо шүү

Буянхишиг (зочин)

Bayarlalaa saihan medeelel bna. Pragmatizmiin talaar asuuh zuil bna. Nadad Pragmatizmiin tuhai ene materialaa ymar nomoos awsnaa helj uguuch. pls

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)